МЬЯНМАРТ ИНТЕРНЕТ ТАСАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ

2021-02-01  

 Мьянмарын эрх баригч намын дарга, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин нарыг баривчилсан тухай мэдээлсний дараа тус улсад интернэт тасалдалж эхэлсэн байна. Энэ талаар “NetBlocks” олон улсын төрийн бус байгууллага мэдээллээ.

"Цэргийн бослого болон Аун Сан Су Чи тэргүүтэй улс төрийн удирдагчдыг баривчилсан тухай мэдээ цацагдаж байгаатай холбоотойгоор Мьянмарт интернэт асар их тасалдаж эхэлснийг “NetBlocks Internet Observatory” сүлжээний мэдээлэл харуулж байна" гэж тус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Их Британийн телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн BBC компанийн Мьянмар дахь товчоо тус улсын нийслэл Нейпьидо хотод интернэт, утасны холбоо тасарсан талаар мэдээлжээ. Нейпьидо болон тус улсын хамгийн том хот болох Янгоны гудамжинд цэргүүд гарч ирсэн тухай мөн мэдээлж байна. Түүнчлэн төрийн мэдлийн радио, телевиз (MRTV) үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгааг мэдэгджээ.

"MRTV, “Мьянмарын радио” харилцаа холбооны асуудлаас болж тогтмол нэвтрүүлэг хийх боломжгүй байгааг хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна" гэж "MRTV"-ийн фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.

Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” намын дарга, Гадаад хэргийн сайд бөгөөд төрийн зөвлөх Аун Сан Су Чи нарыг даваа гаргийн өглөө баривчилсан тухай өмнө нь "Reuters", "France Press" (AFP) агентлагууд тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Мьо Ньинтын мэдээллээс иш татан уламжилсан юм. Эрх баригч намын бусад өндөр албан тушаалтнуудыг мөн баривчилсан гэж Ньинт мэдээлсэн байна. Аун Сан Су Чиг Мьянмарын цэргийнхэн баривчилсан, цэргүүд "төрийн эргэлт хийх гэж байгаа бололтой" гэж тэрбээр AFP агентлагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: НЕЙПЬИДО. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?