ОХУ-Д БОЛСОН ЭСЭРГҮҮЦЛИЙН АЖИЛЛАГААНЫ ҮЕЭР ОЛОН МЯНГАН ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2021-02-01  

 ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн арга хэмжээний үеэр баривчлагдсан хүний тоо таван мянга давжээ.

Зөвшөөрөлгүйгээр явуулсан жагсаал цуглаан ОХУ-ын хотуудад ням гарагт болсон тухай хүний эрхийг хамгаалах  «ОВД-Инфо» хэмээх байгууллага мэдэгдсэн байна. 

Москва хотын цагаар 22:40 цагт 5021 хүн баривчлагдсан бөгөөд энэ нь ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол болжээ.

Тодруулбал, Москва хотод 1608 хүн саатуулагдсан бол Санкт-Петербургт 1122, Красноярскт 194, Доод Новогород хотод 182, Тверьт 124 хүн тус бүр баривчлагджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан саатуулагдсан хүний тоо 4 мянга давжээ. Энэ талаар эрх баригчид албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: МОСКВА. /Коммерсант/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?