ӨМНӨД АФРИКТ ХИРС ХУЛГАЙГААР АГНАСАН ХЭРГИЙН ТОО БУУРЧЭЭ

2021-02-02  

Өмнөд Африкт 2020 онд хирсийг хулгайгаар агнах хэргийн тоо буурсныг “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоосонтой холбоотой гэж холбогдох албаны мэргэжилтнүүд үзэж байна.

"Өнгөрсөн онд эврийг нь авахын төлөө 394 хирсийг агнасныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 33 хувиар буурсан" гэж Өмнөд Африкийн Байгаль орчны яам мэдээлжээ. Хөл хорионы улмаас хулгайн анчид, хирсний эврийн наймаачдын ажил хязгаарлагдсаныг уг мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Африкт хирсийг хулгайгаар агнасан хэргийн тоо зургаа дахь жилдээ дараалан буурч буй нь энэ юм. Гэвч байгаль орчныг хамгаалагчид Өмнөд Африк дахь хирсний тоо толгой сүүлийн жилүүдэд ихээхэн буурсан тул хулгайн ан томоохон асуудал хэвээр байгааг анхааруулсаар байгаа ажээ.

Байгаль орчны сайд Барбата Крисигийн мэдээлснээр, өнгөрсөн онд коронавирусний халдвар тархахаас урьдчилсан сэргийлэхийн тулд хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь хулгайн ан ихээр буурахад хувь нэмрээ оруулжээ. Гэсэн хэдий ч 2020 оны сүүлээр хөл хориог сулруулах үед өсөх хандлага үзүүлсэн байна.

"2020 онд хулгайн ангийн тоо буурахад “COVID-19” цар тахалтай тэмцэхийн тулд онцгой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн нь хувь нэмрээ оруулснаас гадна ойн цагдаа, аюулаас хамгаалах хүчний алба хаагчид, Засгийн газрын хүчин чармайлт ч мөн үр дүнгээ өгсөн" гэдгийг Б.Криси даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. 

 

Эх сурвалж: ПРЕТОРИА. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?