АРГЕНТИНД 100 МЯНГА ГАРУЙ ХҮН "СПУТНИК V" ВАКЦИНЫГ ХИЙЛГЭЖЭЭ

2021-02-03  

Аргентинд Оросын "Спутник V" коронавирусний вакцины хоёр тунг 100 мянга гаруй хийлгэлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тус яамнаас мэдээлснээр, хоёрдугаар сарын 1-ний байдлаар 283 971 хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 106 280 хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.

Аргентинд 12 дугаар сарын 29-нөөс эхлэн "Спутник V" вакцинаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинжуулж эхэлсэн бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, дэд ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер нар мөн уг вакциныг хийлгэсэн байна. Аргентины Засгийн газар Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай 10 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Эх сурвалж: БУЭНОС-АЙРЕС. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?