САУДЫН АРАБ 20 ОРНЫ ИРГЭДИЙГ ХИЛЭЭРЭЭ НЭВТРЭХИЙГ ТҮР ХОРИГЛОНО

2021-02-03  

Саудын Араб “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд 20 орны иргэдийг хилээрээ нэвтрэхийг түр хориглоно гэж “Saudi Press Agency” агентлаг мягмар гарагт мэдээллээ.

Тэдгээр оронд Аргентин, Арабын Нэгдсэн Эмират, Герман, АНУ, Индонез, Ирланд, Итали, Пакистан, Португал, Их Британи, Турк, Өмнөд Африк, Швед, Швейцар, Франц, Ливан, Египет, Энэтхэг, Япон багтжээ.

Саудын Арабад орон нутгийн цагаар лхагва гаргийн 21 цагаас мөрдөж эхлэх дүрэм журам нь дээр дурдсан 20 орноор сүүлийн 14 хоногийн дотор зорчсон хүмүүст мөн хамааралтай ажээ.

Саудын Арабын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд мягмар гаргийн байдлаар 368 639 хүн коронавирусээр халдварласнаас 360 110 хүн эдгэрч, 6383 хүн нас баржээ. 

 

Эх сурвалж: ЭР-РИЯД. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?