Америкийн “SpaceX” компанийн “Starship” сансрын хөлгийн загвар мягмар гарагт Техас муж улсын Бока-Чика хотод явуулсан туршилтын үеэр дахин дэлбэрчээ.
Туршилт 6 минут 26 секунд үргэлжилсэн байна. Сансрын уг хөлгийн SN9 загвар буух талбай руу босоо чиглэлээр газардаж чадаагүй бөгөөд хөөргөх талбайн хажууд байрлах хатуу хучилттай талбайд газардахдаа дэлбэрчээ. Хамрын хэсгийг нь шувтан хэлбэрт оруулсан SN9 загвар 10 орчим км-ийн өндөрт амжилттай хөөрсөн байна.
“Хөлгийг бид дахин 10 км-ийн өндөрт амжилттай хөөргөж чадлаа. Бид хөдөлгүүрийг буух тээврийн хэрэгслийн түлшний саванд сэлгэж залгах, мөн хавхлагуудыг туршиж үзлээ. Бид буух систем дээр ажиллах шаардлагатай хэвээр байна. Манай мэргэжилтнүүд хүлээж авсан өгөгдлийг судалж, асуудлыг шийдвэрлэнэ” гэж туршилтыг шууд дамжуулах үеэр “SpaceX” компанийн ажилтан хэлжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх SN8 загвар мөн газардах үедээ дэлбэрсэн байна.
Дахин ашиглах боломжтой Starship сансрын хөлөг нь Ангараг гараг руу болон гараг хоорондын бусад нислэгт зориулагдсан хөлөг юм.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/