ХАНХ СУМАНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2021-02-04  

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна. Энэ сарын 3-нд таван удаа, өнөө өглөө нэг удаа хөдөлжээ.

Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн  Адуут  гэдэг газар буюу Хөвсгөл нууранд 2 дугаар сарын 3-ны 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж тус сумын төв болон Хороо  багийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Мөн тус газарт 2 дугаар сарын 3-ны 14:14 цагт 3.6 магнитуд, 15:14 цагт 4.7 магнитуд, 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Энэ сарын 4-ний өдрийн 02:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Хороо багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй  байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?