“COVAX” ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 337 САЯ ТУН ВАКЦИН ТҮГЭЭНЭ

2021-02-04  

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор санаачилсан “COVAX” хөтөлбөр ядуу буурай орнуудад энэ оны эхний хагаст 337 сая тун вакциныг түгээхээр төлөвлөж байна.

Эпидемийн бэлэн байдлын инновацийн эвсэл, “Гави” холбоо, ДЭМБ-ын вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, 337 сая тун вакцин нь эхний ээлжид вакцин олгох 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ-ын Онцгой байдлын үед ашиглах эм бэлдмэлийн бүртгэлтэй холбоотойгоор хойшлох, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, ложистикийн асуудал гарах зэрэг янз бүрийн нөхцөл байдал үүсэж болзошгүйг “COVAX” анхааруулжээ.

Африкийн орнуудаас Өмнөд Африк, Кабо-Верде, Руанда зэрэг улс эхний ээлжид вакцин хүлээн авах төлөвтэй байна.

БНХАУ-ын хувьд хөгжиж буй орнуудын нэн шаардлагатай хэрэгцээг хангахын тулд “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлнэ гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн юм. БНХАУ “COVAX” хөтөлбөрт 2020 оны 10 дугаар сарын 8-нд албан ёсоор нэгджээ. 

 
 
Эх сурвалж: ЖЕНЕВ. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?