ИРЭХ САРЫН НЭГЭН ХҮРТЭЛ МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОСОН

2021-02-05  

Ирэх сарын нэгэн хүртэл мотоциклтэй хөдөлгөөнд оролцохгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Иргэд, ялангуяа малчид мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай хэрэглэдэггүй, согтуугаар жолооддог, бүрэн бус мотоциклтэй хөдөлгөөнд оролцдог зэргээс шалтгаалан осол гарч хүний амь эрсдсээр байгаа юм. Иймд өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн жил бүр мотоциклээр хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Хүйтний улиралд замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсдэг, мотоциклтэй зорчиход зам тээврийн осол гарах шалтгааныг бүрдүүлдэг тул өвлийн улиралд мотоциклээр хөдөлгөөнд оролцох нь эрсдэлийг улам нэмдэг.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд мотоциклтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг 15 бүртгэгдэж 7 хүний амь хохирсон байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?