.jpg)
2021 оны 1-р сарын 20 нд Америкийн Нэгдсэн Улсын шинэ ерөнхийлөгч ЖОЗЕФ БАЙДЕН ерөнхийлөгч тангараг өргөсөн. Тус ёслолын арга хэмжээнд Америкийн залуу яруу найрагч Аманда Горман урилгаар оролцож, өөрийн зохиосон " The Hill We Climd" ( Бидний авирах толгод) шүлгээ уншсан. Энэхүү шүлгийг яруу найрагч, орчуулагч Э.Оюунцэцэгийн орчуулгаар хүргэж байна.
When day comes, we ask ourselves, where can we find light in this never ending shade?
The loss we carry, a sea. We must wade.
We've braved the belly of the beast.
We've learned that quiet isn't always peace.
And the norms and notions of what just is, isn't always justice.
And yet the dawn is ours before we knew it.
Somehow we do it.
Somehow we've weathered and witnessed a nation that it isn't broken, but simply unfinished.
We, the successors of a country and the time where a skinny Black girl descended from slaves and raised by a single mother can dream of becoming president only to find herself reciting for one.
And yes, we are far from polished, far from pristine, but that doesn't mean we are striving to form a union that is perfect.
We are striving to forge our union with purpose.
Advertisement - Continue Reading Below
To compose a country, committed to all cultures, colors, characters, and conditions of man.
And so we lift our gaze, not to what stands between us, but what stands before us
We close the divide because we know to put our future first, we must first put our differences aside.
We lay down our arms so we can reach out our arms to one another.
We seek harm to none and harmony for all.
Let the globe, if nothing else say, this is true.
That even as we grieved, we grew.
That even as we hurt, we hoped.
That even as we tired, we tried.
That we'll forever be tied together victorious.
Not because we will never again know defeat, but because we will never again sow division.
Scripture tells us to envision that everyone shall sit under their own vine and fig tree and no one shall make them afraid
If we're to live up to our own time, then victory won't lie in the blade, but in all the bridges we've made.
That is the promise to glade the hill we climb.
If only we dare it's because being American is more than a pride we inherit.
It's the past we step into and how we repair it.
We close the divide because we know to put our future first, we must first put our differences aside
We've seen a force that would shatter our nation, rather than share it.
Would destroy our country if it meant delaying democracy.
And this effort very nearly succeeded, but while democracy can be periodically delayed, it can never be permanently defeated in this truth.
In this faith we trust for while we have our eyes on the future, history has its eyes on us.
This is the era of just redemption.
We feared it in its inception.
We did not feel prepared to be the heirs of of such a terrifying hour, but within it,we found the power to author a new chapter.
To offer hope and laughter to ourselves.
So while once we asked, how could we possibly prevail over catastrophe?
Now we assert how could catastrophe possibly prevail over us?
We will not march back to what was, but move to what shall be a country that is bruised.
But whole benevolence, but bold, fierce, and free.
We will not be turned around or interrupted by intimidation because we know our inaction and inertia will be the inheritance of the next generation.
Our blunders become their burdens, but one thing is certain. If we merged mercy with might, and might with right, then love becomes our legacy, and change our children's birthright.
So let us leave behind a country better than the one we were left. With every breath, my bronze pounded chest.
For there was always light. If only we're brave enough to see it.
We will raise this wounded world into a wondrous one.
We will rise from the gold limbed hills of the West.
We will rise from the wind swept to Northeast where our forefathers first realized the revolution.
We will rise from the lake-rimmed cities of the middle Western States.
We will arise from the sun baked South.
We will rebuild, reconciled and recover and every known nook over our nation.
And every corner called our country.
Our people diverse and beautiful will emerge, battered and beautiful.
When day comes, we step out of the shade of flame and unafraid, the new dawn balloons, as we free it.
For there was always light.
If only we're brave enough to see it.
If only we're brave enough to be it.
АМАНДА ГОРМАН.
БИДНИЙ ХҮРЭХ ӨНДӨРЛӨГ.
(БИДНИЙ АВИРАХ ТОЛГОД )
Энэ дуусашгүй харанхуй бүрэнхийгээс
Ээнэх гэрэл хэрхэн хайж олох вэ? гэж
Өөрсдөөсөө асуух цаг удахгүй ирнээ.
Далай их гашууныг бид тээж яваа шүү дээ.
Даван туулж гарах л ёстой шүү, Бид!
Араатны өмнө сөгдөөгүй,зоригоор ялсан.
Анир тайванд амьдарснаар
Амгалан энхэд умбан оршихгүй шүү.
Ай даа, бид үүнийг дэндүү ойлгосон.
Эрх зүйн хэм хэмжээ амьдрал дээр
Эндүүрэлгүй, дандаа шударга ёсны талд
Андууралгүй үйлчилдэг бил үү???
Гэсэн хэдий ч бид үүр цайхыг харна!
Ийм цаг мөч ойрхоон ойрхон байгаа.
Бид одоо яаж ийгээд л болгоод л явж байна.
Бид цаг хугацаанд өгөршиж элэгдсэн ч
Мөхөж сөхрөөгүй, үндэстэн хэвээрээ л байна!
Ерөнхийлөгч Таньд шүлгээ дуудаж байгаа
Ерийн нэг ганц бие ээжийн хайранд өссөн
, Туранхай хар арьстай, боолын удамтай,
Хээгүй охин надад мөрөөдөх боломжийг
Хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно гэсэн
Дэндүү их мөрөөдлийг олгож байгаа
Энэ агуу орны, энэ цаг үеийн удам угсаа
Эрэлхэг залгамжлагч нар нь БИД билээ.
Толь шиг гялалзсан бишээ, бид.
Тоосгүй ариухан цэцэг бишээ, бид.
Бид төгс үндэстэнг бий болгох гээгүй шүү,
Бид Нэг зорилготой, Нэгдмэл Улсыг л
Нэн тэргүүнд байгуулах гэж зүтгэж байна!
Бидний төрөлх соёл, зан заншил,
Бидний зан авир, арьсны өнгө, ахуй байдлыг
Дээдэлхийн дээдээр дээдэлсэн
Нэгдмэл нэгэн Улс орон байгуулахыг
Хоёрдохгүй сэтгэлээр зүтгэж, зорьж байна.
Бидний хооронд оршиж буй ялгаа руу биш
Бидний өмнө хөндөлсөж байгаа
Биднийг хамтаар хөдөлгөхгүй байгаа
Саад тотгор луу ширтэн харцгаая!
Биднийг өөр өөр харагдуулж байгаа
Өнгө будаг болон жижиг зүйлсийг орхий, орхий.
Харин биднийг хагаруулж, хувааж
Харин биднийг эсрэг тал болгож байгаа
Хачин байдлыг устгая, мартая!
Ирээдүй рүүгээ хамтдаа тэмүүлцгээе!
Ирээдүй рүүгээ харцгаая, урагшилцгаая!
Бүгдээрээ гараа буулган, гар гараасаа барилцая!
Бүгдээрээ эе эвийг эрхэмлэн,
Хэнийг ч, хэзээ ч гомдоохгүй амьдарч сурцгаая!
Мятаршгүй их хүч үүнд л оршино гэж
Мянга мянган, түм буман хүн ярьцгааг
Ярих бахдах, хийх бүх боломжийг нь олгоё!
Уй гашуу тохиолдсон ч бид урагшилж байсан.
Уймарч зүдэрч байхдаа ч итгэл найдвараа алдаагүй.
Ядарч цөхөрч туйлдсан ч бид хичээж л байсан.
Ялагдашгүй бид, ямагт хамтдаа ялагдашгүй шүү!
Яаж мэдэхэв, бид ялагдлаа гэхэд, дахин
Яагаад ч хагаралын үндэсийг ургуулж тэтгэхгүй.
“Инжир, усан үзмийнхээ модны доор
Инээмсэглэн суугаа хүн рүү хэн ч дайрч давшлахгүй”
Ингэж эртний номд төсөөлөн бичсэн байдаг бус уу?
Хэрвээ бид өнөөгийн цаг үетэйгээ зохицож амьдарна
Хэзээд урагшилна, ухрахгүй гэвэл,
Далайсан сэлэм биш бидний барьж босгосон
Даацтай Гүүр ялалт авчирна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бид бүтээж босгохын уул өөд авирч байна.
Бид гэрэлт мөрөө үлдээн авирахаа амлаж байна!
Америк хүн гэдгээрээ бид бахархдаг,
Гэхдээ Америк хүн гэдэг нь бахархалаас илүү
Асар гүнзгий утгатай УХАГДАХУУН юм шүү!
Алдсан, өнгөрсөн үе, алдаагаа яаж засах вэ?
Биднийг талцуулж байгаа бүхнийг
Авдранд хийгээд цоожлоё, ирээдүй рүү тэмүүлье.
Үндэстэн, ястныг дөрөө харшуулахын оронд
Үгүйрэл, сүйрэл доройтолд хүргэж болох
Үймүүлэх хөдөлгөөнийг бид харсан, үзсэн.
Ардчиллыг сааруулж удаашруулах юм бол
Америк орныг минь тэр хар хүч сөнөөх болно шүү!
Гэхдээ саяхан ийм оролдлого азаар бүтэлгүйдсэн.
Гэнэн бид ардчиллаас үе үе ухраад байх юм бол
Ухрах, зогсох ийм байдлаа устгаж чадахгүй, чадахгүй!
Ирээдүй рүүгээ итгэл найдвар дүүрэн харж байна.
Их түүх ч бас биднийг сонжин харж байна.
Энэ бол шударгаар нүглээ наманчлах,
Ээ, дээ өрөө төлж дуусгах эрин үе шүү!
Бид шинэ эрин эхлэхдээ айж байгаа шүү.
Бид ийм аймшигт цаг үеийг залгамжлах ,
Залгамжлан авч цааш хөгжүүлэх бэлтгэлгүй байсан.
Гэхдээ л түүхэн шинэ хуудас нээх ЭРХИЙГ бидэнд олголоо !
Бид өөрсөддөө итгэл найдвар, баяр баясалыг
Бид өөрсдийнхөө гараар бүтээх том боломж нээгдлээ.
Гай гамшигийг яажшуухан давах билээ гэж
Гарцан дээр ирсэн бид нэгэн цагт асууж байсан.
Одоо бол гай гамшиг бидний ой ухааныг
Орооцолдуулж хаяхгүй байгаа гэх
Онцгой баталгаа байна уу гэж асууна.
Одоо бид өнгөрсөн рүү ухрахгүй!
Одоо бол бид хөх няц болсон
Орон улс Огтын өөр болж өөрчлөгдөхийг харуулна!
Бид хөх няц болсон чиг нинжин сэтгэлээ алдаагүй,
Бид зоригтой, тэнхээтэй, эрх чөлөөтэй.
Идэвхгүй дорой , хэрвээ хүлцэнгүй байвал
Ирээдүй үе маань яг л бидэн шиг болно.
Иймээс бид зорьсон зорилгоосоо буцахгүй,
Ичихийг умартан занаж сүрдүүлсэн ч бид айхгүй.
Хүн бүрийн алдаа болгон хойч үед маань
Хүндээс хүнд ачаа болж үлдэнэ!
Гэхдээ би нэгэн зүйлд бат итгэж байна.
Бид хэрвээ энэрэнгүй сэтгэлийг сүр хүчтэй
Бидний сүр хүчийг зөв сайнтай нийлүүлж чадвал
Хойч үедээ бид ХАЙР хэмээх үнэт өв хөрөнгийг
Хотойшгүй их баялаг болгон үлдээх болно!
Үлгэрийн сайхан орныг хүлээж аваагүй дээ, бид аваагүй.
Үүнээс илүү төгс сайхан орныг үр удамдаа үлдээцгээе!
Хүрлээр цутгасан мэт хатуужсан цээжнээс гарах
Амьсгал бүрээ зориулана!
Гэрэл мөнхөд байсан, хэрвээ бид зоригтой байвал
Гэрлийг заавал олж харна.
Гайт шарх сорвиндоо дарагдсан эх
Дэлхийгээ Гайхамшигт Ертөнц болтол нь өөрчилнө!
Баруун нутгийнхаа алтаар шаргалтсан уулсаас
Бид босоод л ирнэ.
Алдарт өвгөдийнхөө хувьсгал хийсэн
Зүүн хойт нутгийнхаа салхинаас бид босоод л ирнэ.
Баруун зүгийн төвд орших нуураар хүрээлүүлсэн
Байцат тэр хотуудаас бид босоод л ирнэ.
Наранд шарагдах аагим халуун
Настангуудын өмнөдөөсөө бид босоод л ирнэ.
Бид сэргээн босголт хийнэ!
Бид бие биенээ уучилж өвдөг сөгдөнө!
Бид байгаагаасаа илүү сайн хүмүүс болно.
Сайхан эх орны минь өнцөг булан бүрээс
Сайхнаас сайхан, үзэсгэлэнтэй ,
Зодуулж нүдүүлсэн ч жинхэнэ хүмүүс босоод ирнэ.
Цаг нь болохоор бид айдас хүйдэсээ мартана!
Үнэгэн харанхуйгаас гараад ирнэ.
Үүрийн туяа гэрэлтэж нар мандана.
Гэрэл хэзээ ч унтарч байгаагүй!
Гагцхүү бид олж харах зоригтой байх ёстой!
Гагцхүү бид зоригтой байх ёстой !
2021. 02.05.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна