ДЭМБ-ЫН ШИНЖЭЭЧИД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙНЭ

2021-02-09  

ДЭМБ-ын шинжээчид өнөөдөр Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран Уханьд хийсэн айлчлалынхаа дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурал хийнэ.

ДЭМБ-ын шинжээчид коронавирусийн гарал үүслийг олж илрүүлэхээр Ухань хотод айлчилсан билээ.

“Коронавирусийн гарал үүслийг тогтоох ажлыг явуулж буй олон улсын баг Ухань хотод хийх дөрвөн долоо хоногийн айлчлалаа өндөрлөж, Хятадын шинжээчидтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцоно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Хэвлэлийн бага хурал орон нутгийн цагаар 16:00 цагт болох аж.

ДЭМБ-ын шинжээчид нэгдүгээр сарын 14-нд Ухань хотод хүрэлцэн ирсэн юм. Ухань хотод хоёр долоо хоног тусгаарлагдах үеэрээ тэд Хятадын багтай цахимаар зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Айлчлалын үеэр шинжээчид коронавирусийн дэгдэлт анх бүртгэгдсэн Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах, халдвартын эмнэлгүүд, Вирус судлалын хүрээлэнгүүдэд зочилжээ.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?