АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОВ

2021-02-11  

 Хөвсгөл  аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон. Тус аймаг дахь Цагдаагийн газраас 23 сум, 1 тосгонд  архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг салбаруудын согтууруулах ундааг  лацдаж, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хөдөлгөөн хязгаарласан хугацаанд хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, томоохон супермаркет, хүнсний дэлгүүрүүд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хэвийн ажиллаж байна.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?