ХАРШИЛ ДААМЖИРЧ БУЙГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАЖЭЭ

2021-02-11  

 Дэлхийн дулаарал сүүлийн 30 жилийн хугацаанд ургамал цэцэглэх өдөр, агаар дахь цэцгийн тоосны агууламжийг огцом нэмэгдүүлснээр харшилтай болох тохиолдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдгийг Америкийн биологичид олж илрүүлжээ.

“Дэлхийн дулаарал агаар дахь ургамлын тоосонцрын агууламжийг нэмэгдүүлдэг гэдгийг  хүлэмжинд явуулсан туршилтууд харуулсан. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт харшлын улирал үргэлжлэх хугацаа хэрхэн өөрчлөгдсөнтэй шууд холбоо хамааралтай гэдгийг батлах боломжтой болсон юм” хэмээн Юта муж улсын их сургуулийн доцент Уильям Эндерэгг ярьсан байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Харшилтай тэмцэх олон улсын байгууллагын статистик мэдээлэлд дурдсанаар, дэлхийн хүн амын 10-30 орчим хувь нь төрөл бүрийн харшлын өвчнөөр шаналж байна. Эдгээрээс тал гаруй хувь нь улирлын чанартай харшилтай болсон бол үлдсэн хувь нь багтраа, бусад архаг хэлбэрийн харшлын өвчнөөр шаналж байна. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн дийлэнх улс оронд янз бүрийн хэлбэрийн харшлын өвчин үүсэх давтамж нэмэгдэх болжээ. Эрдэмтэд үүнийг янз бүрийн хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, зэрлэг ургамал, олон хүний дархлааны тогтолцоо таньдаггүй тоосонцор бий болох нь ихсэх нөгөөтэйгүүр хүмүүс амьд байгальтайгаа харьцах нь бага байгаагийн улмаас харшил ийнхүү даамжирсан гэж үзжээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /PNAS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?