ЕГИПЕТЕД ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЗООС ГАРГАЖЭЭ

2021-02-11  

 Египет “COVID-19” цар тахалтай тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэж буй эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлэх үүднээс 15 сая дурсгалын зоос гаргаж эхэллээ гэж тус улсын Сангийн яам лхагва гарагт мэдээлжээ.

“Нэг фунтын 10 сая зоос, хагас фунтын таван сая зоосыг ирэх зургаан сарын хугацаанд гүйлгээнд нэвтрүүлнэ. Бид цөөн хүмүүс цуглуулдаг алт, мөнгөн дурсгалын зоосны оронд египетчүүдийн өдөр тутамдаа ашигладаг зоос гаргахыг илүүд үзсэн” гэж Сангийн сайд Шериф Хазем мэдээлсэн байна.

“Египетийн эмнэлгийн багууд” хэмээх бичигтэй зоосонд эмч, сувилагч нарын зургийг дүрсэлсэн байна. Сангийн сайдын хэлснээр, дурсгалын зоос нь эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтын талаарх ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ.

“COVID-19”-ийн вакцинжуулалтаа өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс Хятадын “Sinopharm” компанийн вакцинаар эхлүүлсэн Египет эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулж байна. Тус улсад халдварын 170 780 тохиолдол бүртгэгдсэнээс 9751 хүн нас барж, 133 098 хүн эдгэрсэн байна. 

 

Эх сурвалж: КАИР. /Global Times/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?