БНХАУ "BBC WORLD NEWS" СУВГИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭ ЗОГСООЖЭЭ

2021-02-12  

БНХАУ-ын Үндэсний радио, телевизийн удирдах газар “BBC World News” сувгийг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн тул улс орондоо нэвтрүүлэхээ зогсоож буйгаа пүрэв гарагт мэдэгджээ.

Үндэсний радио, телевизийн удирдах газрын мэдээлснээр, “BBC World News” БНХАУ-тай холбоотой мэдээллүүдийг цацахдаа радио, телевизийн менежмент болон гадаадын телевизийн сувгуудад холбогдох зохицуулалтуудыг ноцтой зөрчсөнийг тогтоожээ. Тодруулбал, уг сувгийг аливаа мэдээлэл үнэн зөв, шударга байх шаардлагуудыг зөрчиж, БНХАУ-ын үндэсний ашиг сонирхол, угсаатны эв нэгдлийг ганхуулсан гэж үзжээ.

“Ийнхүү “BBC World News” суваг БНХАУ-д өргөн нэвтрүүлэгийн үйлчилгээ үзүүлэх гадаадын сувгийн хувьд холбогдох шаардлагуудыг биелүүлээгүй тул БНХАУ-ын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөхгүй. Үндэсний радио, телевизийн удирдах газар уг сувгийн эфирээ нэвтрүүлэх хүсэлтийг энэ жил хүлээн авахгүй” гэж мэдэгдэлд дурджээ. 

 
Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?