С.АМАРСАЙХАН: ИРГЭД БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД ТОМ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

2021-02-13  

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхошуунд ажиллаж хөл хорионы зохион байгуулалт, алба хаагчдын нөхцөл байдалтай танилцав. 

Тэрээр үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид болон түлээ, усаа авч буй иргэдтэй уулзвал тэд хөл хөдөлгөөн бага, иргэд бэлэн байдлын зэргийг сайн сахиж байгааг хэлэв. Нөхцөл байдал хэвийн, ямар нэг зөрчилгүй, иргэд гэр гэртээ шинэлж байна. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Иргэд дүрэм журмыг сайн баримтлан гэр гэртээ сар шинийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь халдварын эсрэг зохион байгуулж Гамшгаас хамаалах Бүх нийтийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр их том хувь нэмэр оруулж буй хэрэг юм" гэдгийг онцлов. 

Тэрээр Бүх нийтийн бэлэн байдлын эхний өдөр хөл хорионы хязгаарлалтад авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг газар дээр нь мөн шалгаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороонд ажилласан юм. Төрийн албан хаагчдыг иргэдтэй ойлголцон хүндэтгэлтэй хандаж нөхцөл байдлыг хамтдаа даван туулна гэдгийг тэрээр тэмдэглэн хэлж байв. 

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, дайчилгаанд ажиллаж буй төрийн албан хаагчдыг ажлын цагийн хуваарьт нь зохицуулалт хийх, ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад үйлчилж буй нийтийн тээврийн  хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгч, алба хаагч нар цаашид хариуцсан ажилдаа эзэн байж шуурхай ажиллах, өмнөх алдааг давтахгүй байхыг анхаарууллаа. 

Нийслэлд Гамшгаас хамаалах бүх нийтийн бэлэн байдлыг төрийн 27 мянган ажилтан, цагдаа, онцгой байгууллагын алба хаагч ханган хянан ажиллаж байгаа юм. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?