ГОЛ МӨРӨН, НУУЦЫН МӨС НИМГЭРСЭН ТУЛ МАШИНААР ЯВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

2021-02-13  

Хаврын урь орж, нуурын толио, гол мөрний уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин явах аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Хэдийгээр ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон мөс зузаарах хандлагатай байгаа ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч мөс хэврэгшиж, мөсний нягт багасжээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 11-ний байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нууранд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдөн, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн аж. Эг, Бэлтэс, Шишхэд, Идэр, Хануй, Чулуут, Хүдэр, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Эг, Онон, Балж, Хэрлэн голын эх, Халх, Ховд, Турган, Буянт, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Хархираа зэрэг голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?