АНУ ЙЕМЕНИЙ ХУСИТУУДЫГ ТЕРРОРИСТУУДЫН ЖАГСААЛТААС ХАСНА

2021-02-13  

 АНУ-ын засаг захиргаа Йемений хуситуудын “Ансар-Аллах” хөдөлгөөнийг террорист байгууллагуудын жагсаалтаас хасахаар шийджээ.

“Хоёрдугаар сарын 16-наас эхлэн хуситууд гэж нэрлэдэг “Ансар Аллах” хөдөлгөөнийг гадаадын террорист байгууллагуудын жагсаалтаас хасаж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.

Йемен дэх хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд байгааг харгалзан энэхүү шийдвэрийг гаргажээ.

“Энэ тодорхойлолт нь /террорист байгууллага/ йеменчүүдийг хоол хүнс, шатахуун зэрэг үндсэн бараа бүтээгдэхүүнээр хангахад ихээхэн сөрөг үр дагавар авчирч болзошгүй тухай НҮБ, хүмүүнлэгийн байгууллагууд болон хоёр намаас Конгресст сонгогдсон гишүүдийн анхааруулга сануулгыг бид хүлээн авч, анхаарч үзлээ. Йемен дэх хүмүүнлэгийн байдлыг сайжруулах тал дээр анхаарал хандуулснаар тус улсын мөргөлдөгч талууд мөн яриа хэлэлцээнд анхаарлаа төвлөрүүлж чадна гэж найдаж байна" гэж Блинкен  цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр “Ансар Аллах”-ын хэд хэдэн удирдагчдын эсрэг урьд нь авсан хориг арга хэмжээ цуцлагдахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Йемений зэвсэгт мөргөлдөөн 2014 оноос хойш үргэлжилж байгаа юм. Засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй шиит шашинтнуудын “Ансар Аллах” хөдөлгөөний босогч хуситууд нийслэл Сана болон тус улсын хойд хэсэгт томоохон газар нутгийг эзлэн авсан байна. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас хойш Йемений Засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлжээ.

2018 оны 12 дугаар сард Шведэд хуситууд болон Йемений Засгийн газрын хооронд энхийн хэлэлцээр байгуулсан боловч уг хэлэлцээр үндсэндээ хэрэгжихгүй байгаа юм.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?