ХЯТАДЫН БАРУУН ӨМНӨД НУТГИЙН ВА ҮНДЭСТНИЙ ТОСГОН ГАЛД БҮРЭН ШАТЖЭЭ

2021-02-15  

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужийн ва хэмээх үндэстний тосгон ням гарагт галд бүрэн шатжээ.

Уг тосгон нь Цанюань-Вагийн өөртөө засах хошууны Вэндин хэмээх суурин аж.  Мэдээллийн “Tencent” цахим хуудаст орон нутгийн эрх баригчдаас иш татан мэдээлснээр, галын улмаас хүний амь эрсэдсэн байж болзошгүй байна. Гал түймэр орон нутгийн цагаар 17 цаг 40 минут орчимд гарчээ.  

Орон нутгийн хэвлэлүүдээр цацагдсан дүрс бичлэгт олон сүрлэн овоохой шатсан болох нь харагдсан байна. Гал сөнөөгчид, цагдаа нар газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг тодруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Тосгоны оршин суугчид орлогынхоо гол хэсгийг жуулчдаас олдог байна. Тэд “балар эртний нийгмийн ахуй байдлыг” үзэх гэж ирдэг ажээ.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?