ЯПОНД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ УЛМААС 12 ХҮН ХҮНД БЭРТЖЭЭ

2021-02-15  

Бямба гаргийн орой Японы Хюншю арлын зүүн хойд Фүкүшима мужийн эрэг орчимд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 12 хүн хүнд бэртжээ.

Энэ тухай Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ парламентын доод танхимын төсвийн комиссын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна. 

“Өнөөдрийн байдлаар 12 хүн хүнд шархдаж, 141 хүн харьцангуй хөнгөн бэртэл авчээ” хэмээн тэрбээр хэлжээ.

Хурдны галт тэрэгний замын эвдэрсэн хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байна. Түүнчлэн газар хөдөлсний улмаас үүссэн нуралт Хюншю арлын зүүн хойд хэсгийн автомашины хурдны замд хагарал үүсгэжээ.

Гамшгийн улмаас хохирол амссан бүс нутагт иргэдийн амьдралыг хэвийн гольдрилд нь аль болох хурдан оруулахын тулд Засгийн газар шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ хэмээн Сүга Ёшихидэ мөн мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?