ЯПОНД ГАНЦ БИЕ ХҮМҮҮС ХЭД БАЙГААГ ТООЛНО

2021-02-16  

Японы Засгийн газар ганц бие хүмүүст туслах зорилгоор ийм хүмүүсийн тоог нарийн тогтоох тооллогыг орон даяар хийхээр болжээ.

Энэ тухай Японы Бүс нутгийн хөгжлийн сайд Тэцүши Сакамото Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дахин байгуулсан ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдын албыг давхар хашиж буй юм.

Түүний хэлснээр, Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ асуудлыг шийдвэрлэх тусгай хэлтэс байгуулна. Эхний ээлжид уг хэлтэст 10 орчим хүн ажиллах аж. Тэд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж, төсвөөс хүсэх зардлын өргөдөл, тооллого явуулах зааврыг бэлтгэнэ. Дараа нь хэлтсийн бааз суурин дээр ганц бие хүмүүсийн асуудлыг шийдэх байгууллага байгуулахаар төлөвлөжээ.

Уг байгууллага нь ганцаараа амьдардаг, гэр бүлгүй хүмүүсийн асуудлыг зохицуулаад зогсохгүй ялангуяа залуусын дунд ихсэж байгаа амиа хорлоход хүргэдэг ганцаардал, сэтгэл гутралын асуудлыг шийдвэрлэх аж. Энэ асуудал Японд цар тахлын үед улам хурцаджээ.

Японд 2020 онд амиа хорлосон хүмүүсийн тоо сүүлийн 11 жилд анх удаа нэмэгджээ. Тус улсын цагдаагийн газрын урьдчилсан мэдээллээр, өнгөрсөн жил 21 мянга орчим хүн амиа хорлосон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 3.7 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Эмэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тоо 14.5 нэгжээр өсжээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?