МЕКСИКТ ӨНДӨР НАСТНУУДЫГ ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

2021-02-16  

Мексикт “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хоёрдугаар үе шат даваа гаргаас эхэлж, 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулж эхэлжээ.

Мексик АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакцинаар өнгөрсөн 12 дугаар сарын 24-нөөс эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулж эхэлсэн боловч вакцины нийлүүлэлт хязгаарлагдаад байжээ.

Харин өнгөрсөн ням гарагт Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн вакцинаас 870 мянган тунг хүлээн авснаар вакцинжуулалтын хөтөлбөрийн дараагийн үе шатаа эхлүүлэх боломж бүрдсэн байна.

“COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоогоороо дэлхийн улс орнуудаас гуравдугаарт жагсаж буй Мексикт хоёр сая орчим хүн халдвар авч, 174 мянга орчим хүн нас баржээ.

Мексикийн Засгийн газар 126 сая орчим иргэнээ үнэ төлбөргүй дархлаажуулна гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Аргентин, Мексик “AstraZeneca” компанитай Латин Америкийн орнуудад нийлүүлэх вакциныг үйлдвэрлэх гэрээ байгуулсан билээ.

Мексикийн эрх баригчид мөн ОХУ-ын “Спутник V” вакцин болон БНХАУ-ын “CanSino Biologics”, “Sinovac” компанийн вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. 

 

Эх сурвалж: САНТЬЯГО. /France24/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?