'NETFLIX' 'DOTA 2' ТОГЛООМНООС СЭДЭВЛЭСЭН ЦУВРАЛ БҮТЭЭНЭ

2021-02-18  

Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани “Dota 2” компьютерын тоглоомоос сэдэвлэн цуврал хүүхэлдэйн кино бүтээхээр болжээ.

“Бид “Dota”-гийн ертөнцийг нээн илрүүлсэн урьд өмнө нь гарч байгаагүй цоо шинэ уран бүтээлээ толилуухаар болсноо дуулгахад таатай байна. “Dota”-гийн шүтэн бишрэгчид төдийгүй дэлхийн үзэгч олонтой бид гуравдугаар сарын 25-нд дэлгэцнээ гарах шинэ адал явдлаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэлд дурдав.

“Dota 2” нь маш олон хэрэглэгчтэй компьютерын багийн тоглоом юм. “Valve” корпорацийн зохион бүтээсэн энэхүү тоглоом анх 2013 оны 7 дугаар сард гарч байжээ. Энэ тоглоом нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжлийн багуудыг янз бүрийн уралдаан, тэмцээнд өрсөлдүүлдэг кибер спортын нэгэн төрөл болтлоо хөгжжээ. Энэ тоглоомын тэмцээнүүд нь олон сая ам.долларын шагналын сантай байдаг аж. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /The Verge/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?