АНУ ДЭМБ-Д 200 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

2021-02-18  

АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ энэ сарын эцэс гэхэд 200 сая гаруй ам.долларын санхүүжилт олгоно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт мэдэгджээ.

“Энэхүү шийдвэр нь ДЭМБ-ын гишүүн орны хувьд санхүүгийн үүрэг хариуцлагаа биелүүлэх чиглэлд гаргаж буй чухал алхам юм” гэж Э.Блинкен НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн цахим уулзалтын үеэр хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн онд ДЭМБ-ыг “COVID-19” цар тахлын эсрэг зохистой арга хэмжээнүүдийг авч чадаагүй хэмээн буруутгаж, улс орноо тус байгууллагаас гаргаж буйгаа мэдэгдэж, төсвийг нь санхүүжүүлэхээ зогсоох чиглэл өгсөн нь дотоод, гадаадын шүүмжлэлд өртсөн юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацаагаа эхэлсэн эхний өдрөө өмнөх Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг цуцалж, улс орноо ДЭМБ-д эргэн нэгтгэх зарлигт гарын үсэг зурсан билээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?