ИСПАНИД ДАХИН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ДЭГДЖЭЭ

2021-02-19  

 Испанийн рэпер Пабло Аселийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр дахин эмх замбараагүй байдал дэгджээ. П.Аселийг терроризмыг магтан дуулж, хаант засаглалыг гутаан доромжилсон хэмээн буруутгасан юм.

Каталонийн цагдаа нарын мэдэгдсэнээр, Барселонад болсон жагсаал цуглаанд оролцогчид мод болон хогийн сав шатааж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу, лонх шиджээ. Түүнчлэн эсэргүүцэгчид “El Periodico” сонины газрын төв байр руу янз бүрийн зүйлс шидэж байсан аж. Үүний улмаас нэг цагдаагийн ажилтан бэртэж гэмтжээ.

Түүнчлэн Сабадель, Таррагон хотуудад эмх замбараагүй байдал дэгдэж, Валенсияд цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрчсэн байна. Мягмар, лхагва гарагт жагсаал цуглаан болсны улмаас хэдэн арван хүн баривчлагдаж, олон арван хүн шархаджээ.

“YouTube”-д байршуулсан дуу болон бичлэгтээ терроризмыг магтан дуулж, хаант засаглалыг басамжлан доромжилсон хэмээн Аселийг буруутгаж есөн сар шоронд хоригдох ял оноожээ. Тэрбээр 2 дугаар сарын 12-нд шоронд сайн дураараа очих ёстой байсан боловч баривчлагдахаас зайлсхийн зугтжээ. Цагдаа нар түүнийг мягмар гарагт баривчилж, шоронд хорьсон байна. 

 

Эх сурвалж: МАДРИД. /Euronews/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?