"СПУТНИК ЛАЙТ" ВАКЦИНЫ ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ МОСКВА ХОТОД ЭХЭЛЖЭЭ

2021-02-19  

 Москвад "Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилт эхэлсэн тухай тус хотын дарга Сергей Собянин мэдэгдэв. 

​​Долоо хоногийн хугацаатай хоёр тунгаар хийгддэг “Спутник V” вакцины хугацаа шаардсан сул талыг арилгахад зориулж "Спутник Лайт” вакциныг Гамалеягийн нэрэмжит хүрээлэнд гарган авсан юм.

“Спутник Лайт” вакциныг хийлгэхийн тулд эмнэлэгт нэг л удаа ирэх шаардлагатай бөгөөд вакцин хийлгэснээс хойш долоо хоногийн дараа дархлаа тогтож, дөрвөн долоо хоногийн дараа хамгийн сайн тогтдог гэдгийг Собянин цохон тэмдэглэжээ.

"Спутник Лайт" вакцины туршилт нийслэл хотын 10 эмнэлэгт явагдана. Туршилтад вакцин тариулахыг хориглосон заалтгүй болон өмнө нь “Спутник V” вакциныг хийлгэж байгаагүй бүх насанд хүрэгчид оролцох боломжтой аж. 

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?