ЭНЭТХЭГТ ДАЛАН НУРСНЫ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО НЭМЭГДЖЭЭ

2021-02-19  

Энэтхэгийн хойд нутгийн Уттаракханд мужид далан нурсны улмаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо 61-д хүрсэн гэж тус мужийн эрх баригчид пүрэв гаргийн орой мэдэгджээ.

“Жошиматх хотын Цагдаагийн газарт нийт 204 хүн сураггүй болсон тухай мэдээлэл ирснээс 61 хүний цогцсыг олсон. Одоогийн байдлаар тэдгээр цогцсын 34-ийг хэн болохыг нь ДНХ-ын шинжилгээгээр тогтоогоод байна” гэж цагдаагийн ажилтнууд мэдээлжээ. 

Уттаракханд мужид хоёрдугаар сарын 7-нд мөсөн голын хэсэг цуурснаас үүдэн далан нурж, үерийн гамшиг нүүрлэжээ. Үерийн улмаас усан цахилгаан станц, таван гүүр сүйджээ. Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь усан цахилгаан станцад ажилладаг байжээ. 

 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /NDTV/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?