Ж.БАЙДЕН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛНЭ

2021-02-20  

 Манай улсад нэг өдрийн дотор вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 1.7 саяд хүрсэн учир 100 өдөрт 100 сая хүнийг дархлаажуулах амлалтаа би давуулан биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.  

“Та бүхний харж байгаачлан нэг өдөрт вакцин хийлгэсэн хүний тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгдэх хэмжээнд бид хүрчээ. Удахгүй вакцин хийлгэсэн хүний тоо 50 саяд хүрнэ” хэмээн тэрбээр “Pfizer” эмийн компанийн үйлдвэрт үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. 

Ж.Байден нэгдүгээр сарын 20-ноос хойш ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа билээ.

Үүнээс гадна АНУ-д долоо хоногт нийлүүлэх вакцины хэмжээг 5-аас 10 сая тун болгож нэмэгдүүлэхэд бэлэн буйгаа “Pfizer” компанийн ерөнхий захирал Альберт Бурла мэдэгджээ. Тус компани гуравдугаар сарын эцэс гэхэд АНУ-д 120 сая тун вакцин нийлүүлсэн байх бол тавдугаар сард 200 сая тунг нийлүүлсэн байх боломжтой аж. 

АНУ халдварын тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа билээ. Тус улсад иргэдийг “Pfizer”, “Moderna” гэсэн хоёр компанийн вакцинаар дархлаажуулж байна. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Kommersant/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?