ЖО БАЙДЕН ЦАР ТАХЛЫН УЛМААС НАС БАРСАГСДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

2021-02-22  

АНУ-ын засаг захиргааны тэргүүн Жо Байден дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамтаар  коронавирусийн улмаас нас барсан 500 мянга орчим хүний дурсгалыг хүндэтгэнэ. 

Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар, ёслол даваа гаргийн орой болно. Байден, Харрис нар АНУ даяар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг хором дуугаа хурааж, зул асаана. АНУ-ын төрийн тэргүүн мөн үг хэлэх аж.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 498.8 сая гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?