ЯПОНЫ ИБАРАКИ МУЖ ОНЦ БАЙДЛЫН ДЭГЛЭМИЙГ ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦАЛНА

2021-02-22  

 Японы зүүн хэсэгт орших Ибараки мужид коронавирусийн халдварын тархалтын байдал сайжирч байгаатай холбогдуулан онц байдлын дэглэмийг хугацаанаас өмнө цуцлахаар болжээ.  

Ибараки мужийн эрх баригчид хоёрдугаар сарын 28-ныг хүртэл зарласан онц байдлыг хоёрдугаар сарын 23-нд цуцлах шийдвэр гаргасан байна.

Японы хэд хэдэн бүс нутагт нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онц байдал тогтоосон билээ. Үүний дараа тус улсын эрх баригчид Токио, Канагава, Сайтама, Чиба, баруун Осака, Хёго, Киото, төв Гифу болон Айчи, баруун өмнөд Фүкүока зэрэг арван мужид онцгой байдлыг гуравдугаар сарын 7 хүртэл сунгажээ. Эдгээр бүс нутагт Японы хүн амын талаас илүү хувь нь буюу нийтдээ 70 сая орчим хүн оршин суудаг байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусийн халдварын 426 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 7500 хүн нас баржээ.

 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?