ЯПОНЫ ЗУРГААН МУЖИД ОНЦГОЙ БАЙДЛЫГ ЭРТ ЦУЦЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2021-02-25  

Японы Осака, Киото зэрэг зургаан мужид “COVID-19” халдварын үзүүлэлтүүд буурч байгаа тул онцгой байдлыг цуцлахаар төлөвлөж байна гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.

Харин Токио тэргүүтэй дөрвөн мужид зарласан онцгой байдлыг төлөвлөсний дагуу ирэх гуравдугаар сарын 7 хүртэл тогтоох төлөвтэй байна гэж эх сурвалжууд лхагва гарагт мэдээлсэн байна.

Японы Засгийн газар Осака, Киото, Хиого, Аичи, Фүкүока, Гифү, мөн Токио, Канагава, Чиба, Сайтама мужтай холбоотой шийдвэрийг баасан гарагт мэргэжилтнүүдийн ажлын хэсэгтэй уулзсаны дараа гаргах төлөвтэй байна.

“Бид мэргэжилтнүүдийн санал бодлогыг сонсож, шийдвэр гаргахын тулд баасан гарагт хуралдана” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ лхагва гарагт Эрүүл мэндийн сайд Тамира Норихиса, Цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши нартай уулзсаныхаа дараа мэдэгджээ. 

 

Эх сурвалжэ: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?