ДЭЛХИЙН ЦЭРГИЙН ЗАРДАЛ ЦАР ТАХЛЫГ ҮЛ ХАРГАЛЗАН ӨСЖЭЭ

2021-02-26  

Коронавирусний цар тахал, эдийн засгийн хямралтай байсан хэдий ч дэлхийн улс орнуудын батлан​​ хамгаалах салбарын зардал өнгөрсөн онд 2019 оныхтой харьцуулахад 3.9 хувиар өссөн байна.

Энэ тухай Лондон хотод төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэнгийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.  

2020 оны эцсээр дэлхийн батлан ​​хамгаалах салбарын нийт зардал 1.83 их наяд доллар болсон бөгөөд батлан ​​хамгаалах салбартаа хамгийн их мөнгө зарцуулсан улс бол АНУ юм. Тус улс 738 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь дэлхийн нийт зардлын 40.3 хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, дэлхийн зардлын 10.6 хувь буюу 193.3 тэрбум ам.доллар зарцуулсан БНХАУ оржээ.  

НАТО-гийн гишүүн Европын орнуудын батлан ​​хамгаалах салбарын дундаж зардал сүүлийн зургаан жилийн хугацаанд тогтвортой өсөж, 2014 онд ДНБ-ий 1.25 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 1.52 хувь болж өсжээ. Харин 2020 онд 1.64

2018 оноос хойш улс орнуудын цэргийн зардал мэдэгдэхүйц нэмэгдсэн хэдий ч энэ жил АНУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд батлан​​ хамгаалахын төсвийг тэгшитгэсэнтэй холбоотойгоор энэ өсөлт саарах төлөвтэй байгааг шинжээчид тэмдэглэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?