ИРАН, EX, АНУ-ТАЙ ШУУД ХЭЛЭЛЦЭЭЭ ХИЙХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

2021-03-01  

Цөмийн хөтөлбөрийнх нь гэрээний талаар шууд хэлэлцээ хийх Европын Холбоо /ЕХ/, АНУ-ын саналаас Ираны эрх баригчид  татгалзжээ.

Энэ тухай “Wall Street Journal” сонинд барууны өндөр албан тушаалын хоёр дипломатчийн мэдээллээс иш татан бичсэн байна.

Дипламтчдын хэлснээр, Ираны эрх баригчид эхлээд АНУ зарим хориг арга хэмжээгээ хэлэлцээний дараа цуцална гэсэн баталгааг гаргуулахыг хүсэж байгаа аж. Иран татгалзсан нь "ойрын саруудад шууд хэлэлцээ хийнэ гэсэн бүх найдварыг үгүй хийгээгүй" бөгөөд Техраны энэ алхам нь "хэлэлцээнд хөшүүрэг олж авах гэсэн оролдлого" байж магадгүй гэж дипломатчид нэмж хэлжээ.

Европын дипломатчид Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээрт оролцогч талууд болон АНУ-ын төлөөлөгчдийн хооронд албан бус уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгааг Европын Комисс өмнө нь нотолсон байна.  

ЕХ-ны ивээл дор олон улсын зуучлагч “зургаа” буюу Их Британи, Герман, БНХАУ, ОХУ, АНУ, Франц улсуудын оролцоотой Ирантай хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа АНУ өмнө нь мэдэгдсэн юм. Вашингтоны энэхүү мэдэгдлийн хариуд Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф хориг арга хэмжээгээ цуцлахыг дахин уриалжээ.  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг “түүхэн дэх хамгийн муу хэлэлцээр” хэмээн нэрлэж, 2018 оны тавдугаар сард гарах зарлигт гарын үсэг зурж, тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ сэргээсэн юм.

Иран улс 2019 онд буюу АНУ уг гэрээнээс гарснаас хойш яг нэг жилийн дараа цөмийн судалгаа, центрифуг, уран баяжуулах түвшинд тавьсан хязгаарлалтуудаас татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ үе шаттайгаар багасгахаа мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?