АРМЕНИЙН НИЙСЛЭЛД ГУРВАН ЖАГСААЛ БОЛНО

2021-03-01  

 Өнөөдөр Арменийн нийслэл Ереван хотод гурван жагсаал болох гэж байна.

Арменийн анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросяны тэргүүлдэг “Арменийн үндэсний конгресс” нам 15:00 цагт жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэд 2008 оны гуравдугаар сарын 1-нд амиа алдсан жагсагчид болон цагдаа нарын дурсгалыг хүндэтгэх сүмд очсоныхоо дараа 16:00 цагт гол мөргөлдөөн болсон Мясникяны хөшөө рүү жагсаал зохион байгуулах бөгөөд үүний дараа Ераблур цэргийн оршуулгын газар луу жагсана. Энд Карабахын дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болох юм.

Арменийн сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардаж, 16:00 цагт жагсах бол Пашинян 18 цаг 30 минутад жагсаал цуглаан зохион байгуулна. Түүний мэдэгдсэнээр, “Арменийн ард түмэн Үндсэн хуулийн дэг журам, ард түмний засаглалыг хамгаалахад бэлэн байна" гэдгээ баталж жагсана. Түүнчлэн жагсаалд оролцогчид 2008 оны гуравдугаар сарын 1-нд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ гэж Пашинян онцлон тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: ЕРЕВАН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?