НҮБ-ЫН ТЭРГҮҮН МЬЯНМАРТ БОЛСОН ЯВДЛЫГ ЗЭМЛЭН БУРУУШААВ

2021-03-01  

Мьянмарт жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш зэмлэн буруушаажээ.

"Тайван жагсаал хийсэн иргэдийн эсрэг хүч хэрэглэж, баривчлахыг хүлээн зөвшөөршгүй юм" гэж А.Гутеррешийн ням гарагт гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэв.

Мөн НҮБ-ын тэргүүн Мьянмарын ард түмний сонгуулиараа дамжуулан илэрхийлсэн хүсэл зоригийг хүндэтгэж, жагсаал цуглааныг нухчин дарахаа зогсоох нэгдсэн шаардлагыг цэргийнхэнд тавихыг олон улсад уриалжээ. 

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газраас ням гарагт мэдээлснээр, Мьянмарт жагсаалын үеэр 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?