Х. БАТТУЛГА , Ц.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР НАР ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ

2021-03-01  

Монгол улсын ерөнхийлөгчид ахин нэр дэвшихээр зүтгэж буй Х.Баттулга хуулиа уншаад, уншаад итгэж чадахгүй байгаа аж. Хуулийн өөрчлөлтөөр: " Монгол улсын ерөнхийлөгчид нэг л удаа нэр дэвшинэ. Хугацаа нь 6 жил байна. Энэ хуулийн өөрчлөлтийг 2020 оны 5-р сараас эхлэн мөрдөнө " гэж заасан. Энэ заалтаар авч үзвэл Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэг ч этгээд дахин нэр дэвших эрхгүй. Очирбат, Багабанди нарын тухайд улс төрөөс хөндийрсөн учир угаасаа нэр дэвшихгүй нь тодорхой. Харин нэр дэвших хүслээ нуулгүй илэрхийлж АН-ынхаа гишүүнчлэлийг сэргээсэн Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н Энхбаяр, АН-аас нэр дэвшсэн, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нар ч дэвших эрхээ хаалгасан. Тэгвэл өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүхэнд итгэж чадахгүй хэвээр байна. Тэр энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дарга Чинбаттай уулзсан тухай сангийн сайд асан, Х.Баттулгын эсрэг байр суурийг байнга баримталж ирсэн Ч.Хүрэлбаатар илэрхийллээ. - Үндсэн хуулийн цэц дээр би нэр дэвших ёстой шүү хэмээн ашиг сонирхлын зөрчлийг умартан байж очжээ. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлж ЖДҮ зээл авдагтай яг адилхан хууль зөрчсөн асуудал. Үе үеийн, ерөнхийлөгч нарын Засгийн газар, УИХ, АТГ, Прокурор, Шүүхийн ажлыг хийх гэж оролддог “холион бантан”-г Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр цэгцэлсэн. Ерөнхийлөгчийг зөвхөн 1 удаа сонгогддог байхаар Үндсэн хуульд зааж өөрчилсөн. Би ийм өөрчлөлтийг дэмжиж, 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад гишүүдийн хамт батлалцсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж Ч.Хүрэлбаатар байр сууриа ил илэрхийллээ. Тэр Х Баттулгад хандаж " гоншигнох хэрэггүй" гэсэн үгийг өөрийн постоор дайлаа. Тухайн үед энэхүү хууль батлагдсаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболдтойгоо " түр тархийсэн" тухай мэдээлэл хэвлэлээр цухас цацагдаж байсан. Түр тархийг болсон шалтгаан нь Х.Баттулгыг дахин дэвшүүлэх асуудлыг З.Энхболд дааж чадаагүй гэдэг. " Ерөнхийлөгчид нэг удаа нэр дэвших. Хугацаа нь 6 жил. Мөрдөн хэрэгжүүлэх хугацаа нь 2025 оны 5-р сарын 25 " гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Тиймээс Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт нь Х.Баттулга, түүний Тамгын газраас " Добро" авсан гэдэг. Гэтэл хууль батлахын өмнө мөрдөх хугацааг , таван жилээр нааш татаж, 2020 оны 5-р сарын 25 гэж болгосныг Ерөнхийлөгчийн Тамгын Газар анзааралгүй, хуулийг батлуулсан байдаг. Харин үүнийг хамгийн сайн мэдэж байсан хүний нэг бол Ч.Хүрэлбаатар. Бүр сайн мэдэж байсан хүн бол МАН-ын дарга, одоогоор нэр дэвшихээр яригдаж буй У.Хүрэлсүх, өнгөрсөн 4 жил Х.Баттулгатай нутгархаж, талархаж ирсэн УИХ-ын дарга Занданшатар нар байсан юм. Ийнхүү Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Баттулгыг дахин 6 жилээр сонгогдох юм шигээр чулуу хөөлгөж чаджээ, МАН. Чуулганаар Үндсэн Хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үед дээрхи асуудалд АН -ч хайнга хандсан гэж хэлж дүгнэж болно. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа эрт өгсөн нь УИХ-д нэр дэвшихтэй огт холбоогүй байжээ гэж үзэж болох нь. Ийнхүү 2021 оны сонгуульд Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын хэн ч дахин нэр дэвшихгүй болсон байна.

Тоймч Ц.ЭНХБАТ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа энэ гурав ингээд зогсож байжээ.
Хүрэлсүх туйлын баяртай.
Занданшатар одоо яадаг бол оо гэж болгоомжилсон аятай. Баттулга нэг л эргэлзэнгүй зогсоно.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?