МАН, МАХН БОЛ НЭГ НАМ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭЭ

2021-03-01  

Наанаа ингэж хэлэх шалтгаан байна. - МАН -гэж дотооддоо, МАХН гэж гадааддаа гэж нэрлэж байя гэж түүхэнд бичсэн байдаг. Монголчууд МАН гэж тогтох дуртай байсан ч, Оросуудын шахалтаар МАХН гэдэг нэрийг давхар авсан байдаг гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизийн ярилцлагад орохдоо тайлбарласан. Тэр 100 жилийн ойгоо булаацалдахгүй, хамтдаа тэмдэглэх байр суурийг баримталж байна. Хамтдаа 100 жилийн ойгоо тэмлэглэж буй нь нам нэгдэж буйн илрэл огт биш юм. Ойгоо л хамтран тэмдэглэж байгаа юм гэдгийг дахин тодотгоё. Тус тэмдэглэлт ойн дараа энэ хоёр нам өөр өөрийн замыг сонгох болно. Тэднийг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль хэмээх улс төрийн өрсөлдөөн хүлээж буй. Энэ сонгуулиар МАН, АН-аас Монгол улсын ерөнхийлөгч сонгогддог марафон таслагдах болно гэж улс төр судлаачид үзэж байна. Наанаа энэ хоёр нам нэг гэж буй ч , цаанаа томоохон тэмцэл өрнөж буй. Энэ жилийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигч ерөнхийлөгч ч болохыг үгүйсгэхгүй.

Ц..ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?