АФРИКИЙН ОРНУУД “COVID-19”-ИЙН ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2021-03-02  

Африкийн орнууд “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакцинаараа дархлаажуулалтын аянаа эхлүүлж байна.

НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авсан эхний орнуудын нэг болох Кот д’Ивуар даваа гаргаас вакцинжуулалтаа эхлүүлжээ.

Мөн Гана улс “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакциныг хийлгэсэн анхны хүн болжээ.

Н.Акуфо-Аддо вакцины талаарх буруу ташаа мэдээллийг үл хайхарч, дархлаажуулалтад хамрагдахыг олон нийтэд уриалжээ. Ганад “Oxford-AstraZeneca”-гийн 600 мянган тун вакциныг өнөөдрөөс орон даяар хийж эхэлнэ.

Вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс болон галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, багш, цагдаа нараас гадна зарим сэтгүүлчийг хамруулах ажээ. 

Харин жирэмсэн эмэгтэйчүүд, 18-аас доош насныханд вакцин гаж нөлөө үзүүлж болзошгүй эсэх талаар хангалттай мэдээлэл байхгүй тул эдгээр бүлгийн хүмүүсийг одоогоор хамруулахгүй байна. 

 
 
Эх сурвалж: ЯМУСУКРО. /BBC/. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?