У.ХҮРЭЛСҮХ, Н.ЭНХБАЯР ХОЁРЫГ 100 ЖИЛИЙН ОЙ НЭГТГЭВ ҮҮ, ЭС БӨГӨӨС...?

2021-03-02  

Энэ хоёр хүн нийлж, нэгдэж МАН, МАХН-ын 100 жилийн ойг нь хамтдаа тэмдэглэх учир жанцантай байж. Эр хүний замын хүзүү урт гэдэг энэ аж. Энхбаярыг Монголын " хаан эзэн " байх үед түүний өөдөөс - Та энэ намыг удирдаж байгаа юм уу? Таны эхнэр удирдаж байгаа юм уу? гэж " цор цор" гэснийхээ төлөө Хүрэлсүх ам руугаа алгадуулсан. Залуухан байсан, яг л энэ зураг дээр харагдаж буй шиг. Дараа нь " Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгний асуудал сөхөгдөж, Хүрэлсүхэд хавтаст хэрэг нээгдэж, харин түүнийг нь Хадгаламж банкны захирал үүрч, ял эдэлсэн түүх хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Хүрэлсүх тэр үед Энхбаяраас өршөөл гуйж мултарсан ч гэдэг явган яриа чих дамжсан. Энхбаярын хувьд улс төрийн шатар нүүхдээ гарамгай. Тиймээс ч түүнийг Дорлигжав, Элбэгдорж нарын адил " нээнтэгтэй" үлдээсэн. Тэр тухайгаа ч өөрөө нэг бус удаа ярилцлагадаа дурдсан нь бий.

Тэгвэл дарөачийн энэ зураг өгүүлнэ вэ? Юу ч гэж тайлбарласан, тэр хоёр олны нүдэн дээр мөр зэрэгцэн алхаж, нэг зүгт харж чадлаа. Энэ хоёр хүний хүсэл зорилго ямар нэг хэмжээгээр огтлолцжээ. Гэхдээ намын 100 жилийн ой бол хялбархан авч тавих малгай төдий зүйл л юм. 2021 он бол тэдний хэн хэнд нь сонгуулийн ач холбогдолтой онцгой жил. Хүрэлсүх Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Түүнд ялалт хэрэгтэй. Тэгэхийн тулд МАХН-ыг " халааслах" нь стратегийн чухал ач холбогдолтой. Харин Н.Энхбаярт бол улс төрийн том тоглолт хийх сүүлчийн боломж. Анх удаа ерөнхийлөгчтэй болох, эс бөгөөс өөр намын ерөнхийлөгчийг урхидах. Ийм л сонирхол энэ хоёр эрхмийг нэгтгэсэн гэж харж байна. Дээр нь, Н.Энхбаярт давхар сонирхол бий. Тэр нь Батшугарын нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойрогт нэг суудал суларч, дахин сонгууль зарлах цаг хаяанд тулсан. Сумьяабазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, Хотын даргын суудлыг эзэлсэн. Энэ боломжийг МАХН, Н.Энхбаяр алдахыг хүсэхгүй байх нь аргагүй. Энэ бол У.Хүрэлсүхэд тулгах Н.Энхбаярын хамгийн эхний болзол. Энхбаярын эхний хүслийг Хүрэлсүх ёсчлон биелүүлэх аваас хоёр эрхмийн " том сонирхол" цаашид үргэлжилнэ. Тиймээс У.Хүрэлсүх шалгалт өгөх, Н.Энхбаярт дахин үнэнчээ илэрхийлэх цаг иржээ. Эхний зурагт, дээрх хоёр эрхмийн арын эгнээнд, дундаас нь цухалзан харагдах хүн бол энэ бүхнийг зохицуулах гол үүргийг хүлээх Дэлгэрнаран харагдана. Тэр бол Сонгуулийн ерөнхий хорооны дарга. Ийм л үйл явдал өрнөх нь. Гол баатрууд нь ч Батшугар нөхөн сонгуульд ялагдвал Хүрэлсүх ч мөн ялагдах магадлалтай. Батшугар ялсан ч, Хүрэлсүх ялна гэдэг баталгаа бас байхгүй. Ийнхүү энэ гэрэл зурагт сонгуулийн жилийн гол гурван тоглогч багтжээ.

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?