"STARSHIP" ХӨЛИЙН ТУРШИЛТЫН ЗАГВАР ГАЗАРДСАНЫХАА ДАРАА ДЭЛБЭРЧЭЭ

2021-03-04  

 “SpaceX” компани Ангараг руу  нисэх зориулалттай “Starship” сансрын хөлгийнхөө туршилтын загварыг босоо байдлаар газардуулж чадсан боловч хэдэн минутын дараа дэлбэрчээ. Лхагва гарагт явуулсан туршилтыг “YouTube”-ээр шууд дамжуулсан байна.

“Starship SN10” хөлгийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 18 цаг 15 минутад Техас муж улсын Бока Чика хот дахь сансрын буудлаас хөөргөжээ. Хөлөг дөрөв орчим минутын дотор 10 км-ийн өндөрт хөөрч, дараа нь хөөргөх цогцолборын хажууд байрлах талбайд буусан байна. Туршилт зургаан минут 29 секунд үргэлжилжээ. 

Шууд дамжуулалтыг хөтлөгч Жон Инспракер "Starship"-ийг "амжилттай газардуулж чадсаныг" онцолсон байна. Түүний хэлснээр, энэ удаагийн туршилтын гол зорилго нь хөлгийг доошлох үед "хөлгийн хяналтын талаарх мэдээллийг цуглуулах" байжээ. "Бид үүнийг амжилттай хийлээ" гэж "SpaceX"-ийн төлөөлөгч хэлсэн байна. 

2020 оны 12 дугаар сард болон энэ оны хоёрдугаар сард явуулсан хоёр ийм туршилтын үеэр “Starship” хөлгийн туршилтын загварууд газардахдаа дэлбэрсэн юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?