АРГЕНТИНЫ ХОТЫН ДАРГА ПУТИНЫ ХӨРГИЙГ БАРИН ВАКЦИН ХИЙЛГЭЖЭЭ

2021-03-05  

Аргентины Буэнос-Айрес мужийн Рока-Перес хотын дарга Карлос Гаспарини ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөргийг барин коронавирусийн вакцин тариулжээ. Тэрбээр вакцин хийлгэж буй зургаа твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

“Би вакцин тариуллаа! Баярлалаа, Ерөнхийлөгч Альберто Фернандес, захирагч Аксел Куисилоф, дэд Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер. Тэд биднийг хордуулна л гэж яриад байсан, харин тэд бидний амь насыг аварч байна” гэж тэрбээр Путиний хөргийг барин вакцин хийлгэж буй зургийнхаа дор бичжээ.

Вакцин тариулсныхаа дараа хотын дарга Путиний хөргийг барьж ирэх болсон шалтгаанаа тайлбарласан байна. "Ийм байдлаар би Аргентины төлөө хийсэн зүйлд нь Путинд талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Энэ вакцин хэчнээн олон хүний амийг аврав аа? Энэ бол сөрөг хүчнээс шүүмжилж буй энэ үед хүндэтгэлээ илэрхийлэх арга байсан" гэж тэрбээр хэлсэн байна.

Тус улс 12 дугаар сарын 29-ний өдрөөс Оросын "Спутник V"  вакцинаар эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулж эхэлсэн юм. Уг вакциныг мөн тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, хэд хэдэн албан тушаалтан, хот, бүс нутгийн дарга нар хийлгэжээ. Аргентинд мөн  Энэтхэгт үйлдвэрлэсэн, “Covishield” болон Хятадын “Sinopharm” вакцинуудыг нийлүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: БУЭНОС-АЙРЕС. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?