АНУ-Д “COVID-19”-ИЙН 82 САЯ ТУН ВАКЦИНЫГ ТАРЬЖЭЭ

2021-03-05  

АНУ-д “COVID-19”-ийн 82.6 сая орчим тун вакциныг тарьсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.

“CDC”-ийн мэдээлснээр, АНУ даяар пүрэв гаргийн байдлаар 109 905 530 тун вакциныг түгээснээс 75 орчим хувийг нь буюу 82 572 848 тунг тарьсан байна.

Тодруулбал, АНУ-д пүрэв гарагт хоёр сая орчим тун вакциныг тарьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар хоёр сая гаруй тун вакциныг хийжээ.

Ингэснээр АНУ-д 54 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 27.8 сая орчим хүн буюу хүн амын найм гаруй хувийг нь бүрэн вакцинжуулсан байна.

Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 29 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 520 мянга гаруй хүн нас баржээ. 

 
 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?