МОНГОЛ УЛС ЦААШИД ТӨСӨВ ДЭЭР АЧААЛАЛ АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ

2021-03-10  

Ингэж сангийн сайд Жавхлан хэллээ. Түүний хэлснээр Монгол улсад 830 мянган ажил олгогч бүртгэлтэй юм байна. Үүнийг е- баримтаар түшиглэн гаргажээ.

- Өнгөрсөн жил 69 мянган ажлын байрыг бид алдсан, эдийн засгийн идэвхжлийг хийхгүй бол 130 мянган ажлын байр алдах бодит эрсдэл бий болоод байна. Тиймээс зээлээр дамжуулж, эдийн засгийн идэвхжлийг сэргээх. Мөн бид төсөв дээр 4,1 их наяд төгрөгийн ачааллыг авч, Сovid-19-ийг даван туулж байна. Цаашид бид төсөв дээр нэмж ачаалал авах боломжгүй болсон учраас 2-3 их наяд төгрөгийн эдийн засгийн идэхжлийг нэмэхийн тулд зээл олгох замаар явж байна гэж тэр нэмж хэллээ.

- Төрөөс иргэдэд 50 сая, ААН- д 500 сая төгрөг хүртэлх зээл олгоно. ААН нь гагцхүү НӨАТ тушаагч байх шалгуурыг тавьж буйгаа тодотголоо. НӨАТ гэдэг бол өөрөө босго болж хувирлаа . Жижиг дунд бизнес эрхлэгч олон байгууллага НӨАТ төлөгч биш юм. Тэгэхээр тэд энэхүү зээлийн гадна үлдэх болжээ. Харин иргэдэд 50 сая төгрөгийн зээл олгох юм байна.

Түүний хэлснээр бол төрөөс олгох дээрх зээлд Энэ бол дунд ба түүнээс дээш бизнес эрхлэгчид түүнд хамрагдах босго болж хувирлаа. Өөрөөр хэлбэл жижиг, жижиг-дунд зэрэглэлийн татвар төлөгч компани дээрх төрөөс олгох зээлэнд хамрагдах боломжгүй боллоо гэсэн үг. Яг одоогоор арилжааны банкуудаас зээл авахаар 3400 ААН болон бичил бизнес эрхлэгч 20 гаруй мянган иргэн хүсэлтээ ирүүлжээ.

Сангийн сайдаар мэдээлснээр Монголын санхүүгийн байдал хүндэрчээ. - 2020 онд уул уурхайг дагасан гадаад валютын худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээнүүд зогссон. Харин экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байлаа. Жишээлбэл, алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүнүүдийн экспорт бидний тооцсоноос харьцангуй эерэг гарсан учраас төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлсөн. Цаашид эдийн засаг идэвхжихэд төлбөрийн тэнцлийн дарамт байсаар байна. Гэхдээ энэ бүх зүйлүүд, макро үзүүлэлтүүд энэ жил бидний хийх эдийн засгийн идэвхжлүүдийг зайлшгүй хийх шаардлага үүсч байгааг харуулж байна гэж сангийн сайд Жавхлан мэдэгдлээ.

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?