ДЭЛХИЙ ДАХИНД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2021-03-10  

Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт коронавирусээр халдварласан хүний тоо 2 хувиар өссөн бол нас баралтын үзүүлэлт 6 хувиар буурчээ.

ДЭМБ-ын долоо хоног тутмын мэдээллийн товхимолд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт халдварын 2.7 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн улс орнуудын тал орчимд нь халдварын тохиолдол буурч байсан бол хагаст нь өсжээ. Гуравдугаар сарын 1-нээс 7-ны хооронд халдварын 2 734 381 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан 60 323 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт Африк, Зүүн Газар дундын тэнгис, Европт халдварын тохиолдол илт нэмэгдсэн байна. Зүүн Газар дундын тэнгист халдварын улмаас нас барсан тохиолдол 9 хувиар нэмэгдсэн бол бусад бүс нутагт буурчээ.

Хойд ба Өмнөд Америкт долоо хоногийн дотор 1.1 сая гаруй хүн халдвар авч, 32 мянга гаруй хүн нас барсан бол Европт мөн тооны халдварын шинэ тохиолдол илэрч, 20 мянга гаруй хүн нас барсан байна.

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?