ИРГЭДЭЭ ДАРХЛААЖУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА УЛСТАЙ ВАКЦИНАА ХУВААЛЦАХАА МЭДЭГДЖЭЭ

2021-03-11  

 Иргэд бүгд вакцинд хамрагдсаны дараа бид бусад улс оронтой вакцинаа хуваалцахад бэлэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Merck”, “Johnson & Johnson” компанийн удирдлагатай уулзах үеэрээ мэдэгджээ.

“Вакциныг бид тавдугаар сарын эцэс гэхэд бүх насанд хүрэгчдэд хангалттай хүргэхийг зорин ажиллаж байна. Нэмж 100 сая тун вакцин худалдан авахыг бид Эрүүл мэндийн яам, нийгмийн үйлчилгээнд үүрэг болгосон. Вакцинжуулалтын асуудлаар илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа учир эрх баригчид үйл ажиллагаандаа дээд зэргээр уян хатан хандах хэрэгтэй. Олон зүйл өөрчлөгдөж магадгүй бөгөөд бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдэв.

“Бидэнд вакцин илүү үлдвэл бусад улс оронтой хуваалцана. Дэлхий дахин аюултай нөхцөл байдалд байвал бид аюулгүй байх боломжгүй юм” гэж тэрбээр хэлжээ.

Онцгой үед түргэвчилсэн журмаар вакциныг нь бүртгэн авах “Janssen” компанийн хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын газар хоёрдугаар сарын сүүлчээр хүлээн авчээ. Тус компанийн вакцин нь АНУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн гурав дахь вакцин болсон юм. 

 

Эх сурвалж:  ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?