Ж.БАЙДЕН ЭДИЙН ЗАСАГТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БАГЦАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

2021-03-12  

Цар тахлын нөхцөлд Конгрессын баталсан улс орны эдийн засагт 1.9 их наяд ам.долларын дэмжлэг үзүүлэх арга хэмжээний шинэ багцад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт гарын үсэг зуржээ.

“Энэхүү хуулийн санаачилга нь улс орны гол тулгуурыг сэргээхэд чиглэсэн бөгөөд ард түмэн, хөдөлмөр эрхлэгчид, энэ улсыг бүтээн байгуулсан дундаж давхаргад сайхан боломжийг олгоно” хэмээн Ж.Байден мэдэгдсэн байна. 

Коронавирусийн  цар тахлын эдийн засгийн үр дагаврыг даван туулахад чиглэсэн Ж.Байдены санал болгосон хөтөлбөр дээр үндэслэн хууль тогтоогчид уг санаачилгыг дэмжжээ. Цар тахалтай тэмцэхэд зориулж 400 тэрбум ам.доллар олгохыг багц арга хэмжээнд тусгасан байна. Харин хүн амд тусламж үзүүлэхэд зориулж 1 орчим их наяд ам.долларыг зарцуулж, үлдсэнийг нь эдийн засагт түлхэц үзүүлэхэд зориулах аж. Хөтөлбөрийн хүрээнд америкийн олон иргэн 1400 ам.долларын нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах юм байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?