ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2021-03-13  

 Увс аймгийн зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар өнөөдөр шөнө салхи 18-20 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр мөн энэ сарын 14-нд Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 20, зарим үед 28 метр хүрч шуурах тул аюулт үзэгдлээс сэрэмжлүүллээ. Ойрын хоёр өдөр хур тунадас, цас орж өмнөх хоногуудаас 15-20 хэмээр эрс хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа үүсэх, зам, даваа цасанд боогдох, цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах тул үүсэж болзошгүй нөхцөл байдлаас сэрэмжлүүлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЗТХЯ, ТЦА-аас анхаарууллаа. 

Өнөөдөр 14.00-15.00 цагийн байдлаар Баян-Өлгий болон Говь-Алтай аймгийн зарим сумын нутгаар хүчтэй салхилж, салхины хурд 20-26 метр хүрч байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?