ШУУРГАНД ДУНДГОВИЙН МАЛЧИД АМЬ НАСАА ОЛНООРОО АЛДЛАА

2021-03-16  

2021 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл боллоо.

Шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч:

Баянжаргалан суманд хоёр иргэн

Гурвансайхан суманд хоёр иргэн

Говь-Угтаал суманд нэг иргэн

Дэлгэрцогт суманд нэг иргэн

Дэрэн суманд нэг иргэн

Өндөршил суманд нэг иргэн

Сайнцагаан суманд нэг иргэн ,нийт 9 иргэн халуун амь насаа алдан нөхөж баршгүй хүнд гарз тохиосон байна. Дундговь аймгийн ИТХ, Засаг Даргын ТГ, иргэд дээрх амь насаа алдсан талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Хохирсон ард иргэдэд аймгаас анхан шатны тусламж үзүүлж, цаашид хэрхэх талаар аймгийн удирдлагууд хуралдаж шийдэх аж.

 

Ц.ХИШГЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?