ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ИРГЭН ТА ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

2021-03-24  

Гуравдугаар сарын 23-ны 22.46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд Улаанбаатарт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Он гарснаас хойш манай орны хэд хэдэн бүсэд 4 магнитудаас дээш хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тухай бүрт нь мэдээлсэн. 

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитуд, Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 20 км-ийн зайд хоёрдугаар сарын 15-нд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. 

Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн тухай дүн мэдээ гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв. Монгол орны нутгийн дэвсгэрт 2020 онд нийт 44 462 мянган  газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь газар хөдлөлтийг хэмжих багажид мэдрэгдсэн бүх дүн мэдээ аж. Жишээлбэл, 3-3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4-4,9 магнитудынх 38 удаа, 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болсон байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?