БРАЗИЛД ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРСАН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2021-03-24  

Бразилд анх удаа нэг өдрийн дотор халдварын улмаас нас барсан 3 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусийн халдварын улмаас нас барсан нийт 298 676 тохиолдлоос 3251 нь сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тухай Бразилын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Өдөрт халдвар авсан хүний тоо 82493-аар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 12 130 019-д хүрчээ. Халдвар авсан 10.6 сая хүн эдгэрсэн бол халдварын идэвхтэй 1.2 сая гаруй тохиолдол байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Бразилд 510 901 шинэ тохиолдол илэрсэн бол халдварын улмаас 15650 хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлт нь гурав дахь долоо хоногтоо дарааллан Бразилд цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

 
 
Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?